Дон Жуан

Дон Жуан

Хоёр үзэгдэлт дуурь

Хөгжим: А. Моцарт

Цомнол: Л. Да Понте /Испаний ард түмний домгоор сэдэвлэсэн/

Удирдаач: Манфред Маирхофер, Н. Туулайхүү

Найруулагч: Паул Флидер

Зураач: Отто Шуяан

1787-10-29-нд анхны тоглолт Прагад болжээ. Тайзнаа анх 2004-10-23 онд анх тоглогдсон.

Дүрүүд:

Дон Жуан /завхай эр/                              баритон

Командор /хотын дарга/                      басс

Донна Анна /Командорын охин/      сопрано

Дон Оттавио /түүний сүйт залуу/   тенор

Донна Эльвира /Дон Жуаны эхнэр/ сопрано

Лепорелло /Дон Жуаны туслах/      басс

Мазетто /тариачин/                                басс

Церлина /түүний эхнэр/                       сопрано

Нэгдүгээр үзэгдэл

Севиль хотын шөнө. Завхай Дон Жуан охидыг эргүүлж байх үеэр зарц Лепорелло нь ээлжит манаандаа гарч байна. Энэ удаа Дон Жуан хотын даргын охин Донна Аннаг эргүүлэхээр нүдэндээ баг өмсөж унтлагын өрөөнд орсон байжээ. Сандарсан Донна Анна гүйн гарч ирсэн боловч үл таних завхай эрд илбэдүүлэн хүч сулрана. Донна Аннагийн эцэг Командор охиноо хамгаалж Дон Жуантай халз тулалдаж нас барна.

Лепорелло, Дон Жуаныг хөтлөн зугтаж одно. Донна Анна ухаан орж үхсэн эцгийнхээ дэргэд гуниглан суухад сүйт залуу Дон Оттавио нь ирнэ. Донна Анна эцгийнхээ өшөөг авч өгөхийг гуйхад Дон Оттавио зөвшөөрнө.

Дон Жуанд урьд нь хайр сэтгэлээрээ тоглуулсан Эльвира бүсгүй уур хилэнтэй гарч ирэх бөгөөд Дон Жуан түүнийг танилгүй ирж шалиглах гэсэн боловч хэрэг бүтэлгүй болно.

Дон Жуан Эльвираг Лепореллотой үлдээгээд зугтах ба Лепорелло Эльвираг тайвшруулах аргаа олж ядна.

Тариачин хос Мазетто, Церлина нар хуримлахаар бэлдэж байх үеэр Дон Жуан зочдыг гэр лүүгээ урин Церлинагийн сүйт хархүү Мазеттог хүчээр зайлуулах үүргийг Лепореллод өгөөд өөрөө Церлинагийн толгойг эргүүлэхээр үлдэнэ. Энэ үед Эльвира ирж Церлинаг түүнээс салган авч одно.

Дон Оттавио Донна Анна нар Дон Жуантай тааралдаж Комендорыг алсан хүнийг олоход туслахыг хүсэх ба Дон Жуан хуурмагаар зөвшөөрнө.

Эльвира дахин ирж Дон Жуаны бузар булайг олон түмэнд дэлгэнэ. Хүмүүс ирж Дон Жуан мөн бултан орно. Өшөө хорслоор дүүрсэн Донна Анна дахин Дон Оттавиог ятгахад тэрээр шийдвэртэйгээр андгайлна.

Дон Жуаны гэрт. Церлина өөрийг нь буруугаар ойлгож уурлаж гомдсон Мазеттог тайтгаруулна. Дон Жуан болон зочид орж ирэх чимээгээр Церлина Мазетто хоёр нуугдана.

Дон Оттавио, Донна Анна, Донна Эльвира гурав хамтран Дон Жуаныг чадахаар баг өмсөн ирсэн байна.

Танхимд зочид бүжиглэж байх үеэр Лепорелло Мазеттог хүчээр саатуулж байх хооронд Дон Жуан Церлинаг өрөө рүүгээ оруулна.

Церлинагийн хашгирах чимээгээр бүгд сандран үймэх ба Дон Жуан хэргийн гол эзнээр Лепореллог болгон гүтгэнэ.

Дон Жуаныг таньсан Оттавио, Анна, Эльвира гурав багаа хуу татан бүхнийг илчилнэ. Дон Жуан заль хэрэглэн найрыг үймүүлж тараана.

Хоёрдугаар үзэгдэл

Энэ бүхнээс залхсан Лепорелло ажлаасаа гарахаар шийдтэл Дон Жуан түүнд их мөнгө амлана. Гэнэт тагтан дээр Эльвира гарч ирэх ба Дон Жуан шинэ арга сэдэж Лепореллотой хувцасаа солин өмсөнө.

Лепореллог Дон Жуантай андуурсан Эльвира буун ирж түүнд бүх сэтгэлээ илэрхийлэх үед Дон Жуан чанга чимээ гарган тэр хоёрыг зугтахад хүргэнэ.

Дон Жуан Эльвирагийн тагтны дор зарц бүсгүйд нь зориулан дуулж байтал Мазетто зэвсэглэсэн тариачдын хамт Дон Жуаныг эрсээр хүрч ирнэ.

Лепореллогийн хувцастай Дон Жуан тэднийг хуурч явуулаад Мазеттог зодож шархлуулна.

Церлина шархадсан Мазеттог олж эмчилнэ.

Харанхуйд төөрсөн Эльвира, Лепорелло нар Оттавио, Анна, Церлина, Мазетто нартай тааралдах ба Дон Жуаны хувцастай Лепореллог тэд залхаах гэтэл тэрээр өөрийгөө илчилж аргалан мултарна.

Дон Жуан Лепорелло хоёр оршуулгын газар уулзаж хувцасаа буцааж солино.

Гэнэт үхсэн Командорын дуу хоолой тэдэнтэй ярилцана. Лепорелло сүнсээ зайлтай айх ба Дон Жуан үл тоомсорлон түүнийг оройн зоогт урина.

Дон Оттавио, Дон Жуанаас өшөө авахаар эргэлтгүй шийдсэнээ Донна Аннад мэдэгдэнэ. Дон Жуаны гэрт оройн зоог барих үеэр Эльвира ирж түүнд одоо болтол хайртайгаа илэрхийлээд буруугаа хүлээж өөрчлөгдөхийг гуйхад Дон Жуан үүнийг нь бүр зугаа цэнгэл болгон даапаална.

Энэ үеэр үхсэн Командорын сүнс тэднийд ирж Дон Жуаныг нүглээ наминчлахыг шаардаж түүнийг үхэл рүү илгээнэ.

Өшөө авагчид бүгд Дон Жуаныг шударга ёсоор шийтгэхээр ирсэн боловч хожимджээ.

Лепорелло Дон Жуаныг нөгөө ертөнц рүү яаж явсан тухай ярихад “нүгэл нүдээрээ” хэмээн бүгд санал нэгтэй байгаагаар дуурь төгсөнө.

/Тавин дуурийн либретто, УДБЭТ-ын 50 жилийн ойд, 2012 он/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s