Травиата дуурь

Травиата

Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт дуурь

Хөгжим: Дж. Верди

Цомнол: Ф. Пиявэ /А. Дюма/хүү/ -ийн “Камелийн Цэцэгт Хатагтай” зохиолоор

Удирдаач: Ч. Жамсранжав, Н. Туулайхүү

Найруулагч: Ё. Цэрэндолгор

Зураач: Ч. Гунгаасүх

Анх 1853 оны 3-р сарын 6-нд Венец  хотын театрт тогложээ. Манай тайзнаа 1977-4-09-нд анх тавигдсан.

Дүрүүд:

Виолетта                                                         сопрано

Флора /түүний найз/                                меццо-сопрано

Альфред Жермон                                       тенор

Жорж Жермон /Альфредийн эцэг/ баритон

Аннина /Виолеттагийн зарц/             сопрано

Гастон /Виолеттагийн танил/          тенор

Дюфоль /гүн/                                             баритон

Маркиз Обиньи                                           басс баритон

Греньвил /эмч/                                          басс

Дуурийн үйл явдал ХIX зууны үед Парис хотод болно.

Нэгдүгээр бүлэг

Нэгдүгээр үзэгдэл

Парис хотынхоны дунд хөнгөмсөг амьдрал, үзэсгэлэн гоо зүс царай, төрөлх ухаан санаагаараа нэрд гарсан Виолетта Валери ужиг өвчнөөс ангижирч эрүүл энх болсоныхоо баярыг тэмдэглэхээр зочдыг урьжээ.

Зочдын дунд Виолеттагийн хамгийн дотны нөхөд болох Дюфоль гүн, эмч Гренвиль, найз бүсгүй Флора нар байна.

Виолеттагийн сайн танил Гастон найз нөхөр Альфред Жермоны хамт орж ирэхэд гэрийн эзэгтэй баясгалантайгаар угтан очно. Гастон өөрийн найз Альфред түүнд ухаангүй дур сэтгэлтэй болсныг шивнэж амжина. Хажуугийн тасалгаанд хөгжим хангинаж эхлэхэд Виолетта зочдоо бүжигт уриад өөрийн нь бие таагүй байсан учир үлдэнэ. Альфред бүсгүйд ойртон оргилж хөөрсөн сэтгэлээр өөрийн хайр сэтгэлийг илчилнэ.

Виолетта анхандаа тоглоом болгон өнгөрөөх гэсэн боловч залуугийн үнэн сэтгэлээс илчлэх гал халуун дурлалын илчинд автагдсаар байна.

Виолетта Альфредийн дурлал ариун бөгөөд эргэшгүй гэдгийг ухамсарлахдаа хэзээ ч тохиолдоогүйгээр хайрлан дурлах гүн сэтгэлд уусан хайлж байгаагаа мэдэрнэ.

Хоёрдугаар бүлэг

Хоёрдугаар үзэгдэл

Виолетта бүх бие сэтгэлээ хайрт Альфреддаа зориулан өнгөрсөн зам мөрөөсөө үүрд татгалзсан байлаа. Флорагаас ирүүлсэн урилгыг уншиж инээмсэглэн үл тоомсорлоно.

Уршигт урдын амьдралдаа эргэж орох нь байтугай өчүүхэн бага хугацаанд ч холдож салахын аргагүй Альфредтайгаа хорвоогийн хамгийн сайн сайхан аз жаргалыг амсан сууна.

Энэ үест Альфредийн эцэг Жорж Жермон ирж Виолеттагийн садар самуун нэр алдар хүүгийнх нь нэр төрд хортойгоор барахгүй, сурвалжит баян хүнтэй амьдралаа холбох гэж байгаа Альфредийн дүү охины амьдралд ч их гай тотгор учруулах гэж байгааг тайлбарлаад Альфредийг үүрд орхихыг шаардана.

Хайртай хүнийхээ болон түүний төрөл төрөгсдийн аз жаргалыг хувийн аз жаргалаасаа дээгүүрт үзсэн Виолетта Альфредийг орхих тангараг эцэгт нь өгнө.

Виолетта “Баяр хөөр урьдынхаа амьдралд эргэж буцлаа” гэж хайрт хүндээ бичиж суутал Альфред орж ирнэ.

Эцэг, хүү хоёрын уулзалтад саад болохгүйг хичээсэн Виолетта хайрт хүнээ нулимс дүүрэн нүдээр харж сэтгэлдээ салах ёс хийгээд гарч явна.

Альфред зарц бүсгүйн авчирч өгсөн Виолеттагийн захидлыг задлаж уншмагц хамаг биеэр нь  хүйт оргих шиг болов. Ширээн дээр байгаа Флорагийн урилгыг харсан Альфред Виолеттагийн захидлын үнэн болоход итгэж хойноос нь очиж өс хонзонгоо авахаар шийднэ.

Гуравдугаар үзэгдэл

Гэрэл гэгээ цацарсан том танхимд наргиан цэнгээн болж янз бүрийн баг өмссөн зочид бүжиглэж байгаа нь Флорагийнх ажээ.

Альфред ирнэ. Альфред хөзрийн ширээ рүү очих үес Виолетта Дюфоль гүнгийн хамт орж ирнэ. Альфред тэднийг нэг их анхаарахгүйгээр өмнө овоорч байгаа хожлын мөнгийг цуглуулж байна.

Виолетта Дюфоль гүнгийн хардлагаас болгоомжлохыг Альфредад хүсэхэд түүний эгдүүцэл улам бүр оргилно.

Виолетта Альфредад бүх үнэнийг тоочин хэлэхийг хүсэвч өвгөн Жермонд өгсөн тангарагаа бодож биеэ барина. Бачимдаж бухимдсан Альфред зочдын нүүрэн дээр хожсон бүх мөнгөө хөөрхий бүсгүй шидэж гомдсон сэтгэлийн гашуун доромжлолын үгийг давхцуулан хэлнэ.

Гуравдугаар бүлэг

Дөрөвдүгээр үзэгдэл

Виолеттагийн унтлагын өрөө бүдэг гэрэлтэй, тохигүй байна. Виолетта хүндэрсэн өвчний улмаас орноосоо босож чадахгүй хэвтэнэ. Гудамжинд болж буй багт наадмын дуу шуугиан сонсогдоно.

Эмч Гренвиль ирж Виолеттагийн сэтгэлийг тайвшруулаад зарц бүсгүйд нь эзэн авхайгийн нь амьдрал, хоромоор тоологдож буйг хэлнэ.

Энэ үед өвгөн Жермон үйлдсэн хэрэгтээ гэмшиж хүүдээ бүх үнэнийг хэлсэн тухай, мөн Виолеттагаас түмэн уучлал гуйсан тухай захиаг хүргэж ирнэ. Виолетта захиаг уншаад хязгааргүй баярлаж хайртай хүнээ эргэж ирэхийг тэсч ядан хүлээнэ.

Альфред ирж хайртууд бие биенээ тэврэн авав. Хөөрхий Виолеттагийн амьд байх хугацаа дуусчээ. Амраг хайрт хүндээ хандаж эмэгтэй хүн болж төрсний энхрий сайхан гэрээслэлээ хэлж амжаад насан эцэслэнэ.

/Тавин дуурийн либретто, УДБЭТ-ын 50 жилийн ойд, 2012 он/

One thought on “Травиата дуурь

  1. Баярлалаа гэхдээ утаснаасаа орохоор 3 үзэгдлийн тухай гарч ирчихээд, харин компьютерээсээ орохоор ерөөсөө бхгүй бна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s