“Жизель” баллет

А.АДАН

ЖИЗЕЛЬ
Хоёр бүлэгт балет
“Жизель” балетын цомнолыг хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын
сүнсний тухай эрт урьдын домогоос сэдэвлэжээ.
Нэгдүгээр бүлэг

Наран гиймиэл тайван газар бяцхан гацаа байна. Энэ гацаанд энгийн даруу хүмүүс амьдардаг ажээ. Тариачин бүсгүй Жизель Цэнхэр огторгуй, шувуудын жиргээн болон бүхнээс илүү амьдралыг нь гийгүүлсэн цэвэр ариун ариун хайр сэтгэлийн жаргалд умбан баясч байжээ.
Жизельд хайр сэтгэлтэй болсон ойн захирагч Ганс, Жизелийн хайрт хүн Альбертыг тариачин хувцас өмсөн язгууртан хүн мөн гэж итгүүлэхийг оролдоно. Ойн захирагч гацаан дахь Альбертын хаөлсний байшингаас сүлд тэмдэгтэй мөнгөн тулзуур сэлэм илрүүлээд, Альбертын язгуур угсаагаа нуун заль хэрэглэж байгаад лавтай итгэнэ.
Ихэс ноёд ан ав хийснийхээ дараа олон дагуулынхаа хамт гацаанд буудаллахад тариачид баян зочдыг хөөр болон угтана.
Альберт анчидтай санамсаргүй уулзах үедээ тэдний дунд сүйт хүүхэн Батильда байгаад ихэд тэвдэн сандарч тэднийг таньдгаа нуухыг оролдоно. Гэтэл ойн захирагч Ханс олны өмнө түүний нуусан сэлмийг үзүүлж заль мэхийг нь илчилнэ. Жизель хайртай хүнийхээ хүйтэн сэтгэл, заль мэхэнд нь гайхаш алдран гомдоод сэтгэл, итгэл, мөрөөдөл нь балран унасанд солиорон амь алдан унана.

Хоёрдугаар бүлэг

Шөнийн нам гүмд гацааны оршуулгын газар сарны гэрэлд сүүтгэнэх сүнснүүд гарч ирцгээнэ. Хуримын хувцас, цэцгийн эрхтэй сүнсүүд сарны туяанд гайхам агаад сэтгэл сэртхийм харагдана.
Мөс мэт хүйтэн авсандаа орохын өмнө амжих юмсан гэх мэт…улам ч шуурхай бүжинэ. Гэтэл ойн захирагч Ганс уй гашууд автан өөрийнх нь буруугаар сэтгэлийн зовлонд унаж амь алдсан Жизелийн булшийг эргэхээр ирж явааг сүнсүүд харцгаан, өршөөлгүй хатуу толгойлогчийнхоо гарлигаар түүнийг тойрон бүжиж унан, тусан бүжиглүүлж, амийг нь алдуулна.
Бас Альберт гүн хөөрхийлөлтэй үрэгдсэн Жизелийг үл мартан шөнө дөлөөр түүний булшин дээр ирнэ. Сүнсүүд түүнийг тэр даруй тойрин бүжиж эхлэнэ. Харин энэ мөчид Жизелийн сүнс түүний цэвэр ариун, өөрийгөө гарздахаас үл шантрах хайр нь Альбертийг догшин сүнснүүдийн хилэнгээс аварна. Мандах нарны эхний цацраг тэнгэрийн хаяанаас туяаран алсад алсад хонх дүнгэнэхэд сүнсүүдийн сүүдэр дүр ч ид шидээ алдан замхарна. Жизелийн хөвөлзөх сүүдэр ч мөн арилан одно. Гэвч Альбертийн сэтгэлд Жизель мөнхөд оршин үхлээс хүчтэй хайрыг гэнэт алдсанаа санан санан харууссаар төгсөнө.

A.ADAN

JISELLE
ACT I

Guest are arriving at a country hotel where Giselle works as a chambermaid and her mother, Berthe is the housekeeper. Count Albrecht, who is in love with Giselle, arrives disguised as a commoner. Hilarion, a gamekeeper (who is also in love with Giselle) sees Giselle and Albrecht together. Jealous, he tries to separate them and a fight ensues.
Villagers return from the fields to celebrate the grape harvest. Berthe, fearful for her daugher’s fragile health recounts the legend of the wilis – the vengeful spirits of virgin brides who have been abandoned before their wedding night. The wilis haunt the forest seeking their revenge on young men by forcing them to dance to their death.
The shooting party arrivesm, led by the Duke of Courland and his daughter Bathilde, Albrecht’s fiance.
Giselle and Bathilde meet. Giselle tells Bathilde of her love for her fiance and Bathilde, unaware that Giselle is speaking of her own bertrothed, gives her a necklace as a wedding gift.
Giselle is crowned Queen of the Vine but during the celebration Albrecht’s identity is revealed. Giselle, destroyed by grief at Albrecht’s duplicity, loses her mind, stabs herself and dies.

ACT II

A forest Clearing on a High Cliff Top.
Mourning Giselle’s death, Hilarion and Berthe are visiting her grave. As night falls, the wilis, led by Myrtha, their Queen, make their appearance. Giselle is summoned from her grave. Hearing Albrecht approach, the wilis vanish and Giselle appears to comfort the grief-stricken Albrecht.
Hilarion, caught by the vengeful spirits, is condemned to dance till he dies by Myrtha. In an attempt to escape he falls from the cliff edge and plummets to his death. Albrecht faces a similar fate, but Giselle’s love and forgiveness protects him through the night. As dawn breaks over the forest Queen Myrtha loses her power and with the first rays of the sun the wilis are forced back into their graves. After a final farewell Giselle and Albrecht are parted for ever.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s