Хунт нуур

ХУНТ НУУР
Эхлэл

Үзэсгэлэнт гүнж Одеетта ордоны бүгчим агаараас салхинд зугаалахаар гарч цэцэг түүж явсаар шидэт хар шувуу Ротбартын нутагт санамсаргүй орж ирснийг мэдсэнгүй. Хорон санаат Ротбарт Одеттаг хун болгон хувиргаж нууранд хөвүүлнэ. Ротбарт ингэж олон сайхан хүүхнийг хун болгон хувиргасан юм.

Нэгдүгээр үзэгдэл

Шилтгээний ойролцоох цэцэрлэгт ханхүү Зигфридийн насанд хүрсний баярыг тэмдэглэхээр үеийн нөхөд нь цугларчээ. Ханхүүд баяр хүргэхээр нутгийн хүүхнүүд ч ирнэ. Үнэнч нөхөр алиа салбадай үсрэн дүүлж, зочдыг баясгана. Ханхүүгийн хүмүүжүүлэгч өвгөн Вольфганг жавхаалаг агаад, хөгжилтэй. Хайрт хүүгийнхээ насанд хүрсний найранд оролцохоор хатан ээж ч ирнэ. Авхайг хүндэлсэн залуус хөгжилтэй бүжгээ хийж, алиа салбадай ч эргэн үсрэн инээлгэн баясгана. Орой болж хатан авхай явахдаа хүүдээ маргааш найран дээр амраг ханиа сонгож авахыг сануулна. Зигфрид бодолд орно. Хэнд ч дурлаж үзээгүй ханхүү ийнхүү уйтгарласан бизээ. Огторгуйд хунгийн сүрэг ниснэ. Угийн анд дуртай Зигфрид буугаа авч хоёр найзын хамт явцгаана.

Хоёрдугаар үзэгдэл

Сартай шөнө эзгүй хээр тал. Алс тэртээд нуурын ус цэлцэлцэн аймшигт хадан хавцал ёрдойн харагдана. Сүрэг хун нууранд хөвж явна. Хамгийн чүүлд толгой дээрээ титэмт хун хөвөх нь Ротбартын ид шидэнд автсан Одетта байлаа. Ханхүү Зигфрид хоёр найзын хамт титэмт хунг буудахаар завдсан боловч амжсангүй. Зигфрид ганцаар үлдэж хунг сахихаар шийднэ. Гэнэт хадан хавцал гэрэлтэн титэмт хун залуу бүсгүй болон гарч ирээд уйтгартайяа бүжиглэнэ. Бүсгүйн гоо үзэсгэлэнд сэтгэл нь эзэмдэгдсэн Зигфрид үсрэн гарч хүүхний замыг хаан зогсоно. Ханхүү айж сандарсан бүсгүйг тайвшруулж, түүнд ямар нэг хор хүргэхгүйгээ батлана. Одетта өөрийн гунигт түүхээ ярина. Одетта ба түүний хүрээлэн буй хүүхнүүд нь хорон санаат Ротбартын илбэнд өртөгдөн хохирогсод байлаа. Өдөр нь бүгд хун шувуу болж зөвхөн шөнийн цагаар хадан хясааны дэргэд хүүхнүүд болон хувирдаг хувь тавилантай байжээ. Бүх насаараа хэн нэгэн хүн Одеттад дурлах хүртэл энэ явдал үргэлжлэх ёстой байлаа. Харин тэр хүн өөр хэнд ч дурлаагүй байх ёстой. Гэтэл хадан хясаа гэрэлтэн шидэт хар шувуу Одеттаг Зигфридээс салган авч олон хүүхнийг илбэдэн гарагана. Ханхүү тэдний дунд Одеттагаа эрж хайвч олсонгүй. Энэ үед Одетта дахин гарч ирэх нь үнэхээр үзэсгэлэнтэй. Зигфрид Одетта хоёр харилчан бие биендээ үнэнч сэтгэлээ илчилцгээнэ. Үүр хаяарч Одетта өөрийн дурлалт хүнтэйгээ салах ёс гүйцэтгэн найз хүүхнүүдийнхээ хамт хадан хавцал руу далд орно. Арга нь барагдсан Зигфрид нуурын хөвөөнд уйтгарлан хоцорно.

Хоёрдугаар үзэгдэл

Шилтгээнд найр болж байна. Хан хүү Зигфрид хатан ээжийн хамт зочдыг хүлээн авч байна. Польш, Неаполь зэрэг олон орны зочид дараа дараалан ирж тус тусын бүжгээ хийцгээн, аав ээж нар нь охидуудаа танилцуулна. Тэнд хүрэлцэн ирсэн хүүхнүүдийн нэг нь ч Зигфридийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чадсангүй. Түүнд ганцхан Одетта л бодогдоно. Бүрээ дуугарч шинэ зочид ирж байгааг мэдэгдэнэ. Хорон санаат Ротбарт Испаний цэргийн жанжин болон хувирч өөрийн охин Оделли болон “Испани хүүхнүүдийг дагуулан ирнэ. Ротбарт испани хүүхнүүдээр Зигфридийн сэтгэлийг татах гэсэн боловч чадсангүй. Ротбарт өөрийн охин Оделлиг бүжиглүүлнэ. Оделли Одеттайтай үнэхээр адилхан болон хувирч чадсан тул Зигфрид хайрт бүсгүйгээ гэж эндүүрэн түүнд үнэнч хайрын сэтгэлтэйгээ тангараглана. Ротбарт яаравчлан тэр хоёрыг адислахыг завдтал гэнэт цонх гэрэлтэн бүхний анхаарлыг татна. Хорон санаат Ротбартын арганд хайрт хүнээ орчих вий хэмээн Одетта нисэн ирсэн нь тэр ажээ. Зигфрид мэхлэгдсэнээ сая ойлгож Одеттагаас уучлалт гуйн аз жаргалынхаа төлөө тэмцэхээр нуурын зүг гүйнэ.

Гуравдугаар үзэгдэл

Зэлүүд хээр тал. Шөнө хүүхнүүд болон хувирсан хунгууд Одеттаг сэтгэл зовон хүлээнэ. Ашгүй Одетта ч ирнэ. Тэрээр Зигфрид өөр хүнд хайртай болсныг ярьж, үхэхээс өөр замгүй болсноо гуниглан өгүүлэхэд хүүхнүүд найз бүсгүйгээ тайтгаруулахыг оролдоно. Гэтэл шидэт Ротбарт бүх хунг хадан хавцалд оруулахаар хөөхөд амжиж ирсэн Зигфрид, Одеттийг хүчлэн барьж үлдээнэ. Ханхүү өөрийн эрхгүй хийсэн бүх буруугаа хүлээн уучлалт гуйсан боловч Одеттийн сэтгэл эргэшгүй байна. Ротбарт Зигфридийг усанд жидүүлэн алахаар нуурын усыг үерлүүлнэ. Ханхүү давалгаатай тэмцэлдэн хүч нь барагдах мөчид үнэнч Одетта хадан хясаанаас үсрэн Зигфридын гар дээр унана. Хагацашгүй дурлалын эрчинд үерийн ус намдаж, өштөн дайсан дарагдан, амраг хос жаргалын замдаа ороход хорвоо ертөнц тэр аяараа баяр хүргэх мэт наран мишээн манадана.

The SWAN LAKE

The lovely Princess Odette is kidnapped by the wicked Rothbart, who is half-man, half-bird. The evil sorcerer turns the Princess into a swan and condemns her to a life under his spell at the lakeside.
ACT I The Palace
Preparations are underway to celebrate the birthday of Prince Siegfried. The Palace courtyard is being decorated with garlands under the watchful eyed of the Prince’s tutor. He announces Prince Siegfried’s arrival and the entertainment begins. “In the midst of the celebration, the Queen arrives to give her son a magnificent crossbow for his birthday. Taking him aside, she tells him that as he has now come of age he must consider marriage. The Queen then departs and the celebrations continue.
Late in the afternoon, Siegfried is left alone with his thoughts. He sees a flock of swans flying overhead and armed with his new crossbow he sets out to hunt them at the lake.
ACT II A Lakeside
Rothbart appears from beneath the waters of the lake to survey his domain. He sees the Prince approaching and dissapears into the forest. Searching for the flock of swans, the Prince arrives at the lakeside. Odette, Queen of the swans, appears. Siegfield is captivated by her beauty. Rothbart reappears and Odette flees from the lakeside with Siegfield chasing her into the night. Summoning all his powers, Rothbart commands every swan to the lake. The lakeside is suddenly filled with swan maidens, who are girls who have been transformed into swans by the evil sorcerer. Siegfield returns to the lake in search of Odette and finding her swears undying love and the promise that he will be faithfull to her love for the rest of his life. Rothbart returns and steals the Swan Queen from the Prince’s embrace, leaving him.
ACT III The Great Hall of the Castle
A formal celebration is taking palce in honour of Prince Siegfield’s birthday. Guests arrive from many countries to join in the festivities. The Queen presents her son with the choice of six Princesses and commands him to select a bride from among them, but he remains preoccupied and aloof because he intends to marry Odette. At his mother’s request he dances with the Prencesses, but finally he refuses to marry any of them. With a flourish of trumpets, Rothbart arrives with his daughter Odile in cunning disguise as the Swan Queen. Believing she is Odette, Siegfried is entranced and she leaves the Great Hall with him in pursuit. After a display of national dances, Odile and Siegfried return to the hall and dance together. Persuaded by the wicked Odile, he believes that she is his true love and fails to see Odette pleading with him from outside the Palace to remain faithful to her. Siegfried swears undying love to Odile thus breaking the pledge that he has made to Odette. Rothbart is jubilant and summons Odette to show Siegfried that he has betrayed her for Odile. Rothbart and Odile leave the Great Hall in triumph. In desperation, Siegfried flees from the hall to find Odette and beg for forgiveness leaving the Queen and the Court in chaos and despair.
ACT II A Lakeside
Realising that she has been betrayed, Odette returns to the swans at the lake’s edge. Siegfried arrives to beg for Odette’s forgiveness, which she eventually grants. Rothbart appears and reminds Siegfried of his earlier promise to Odile. A fight ensues. Odette decides that she can continue no longer and throws herself into the lake. Siegfried follows and they are both drowned. The evil spell is broken and Rothbart is destroyed by the power of Siegfried’s Odette’s love for each other. As the dawn of a new day rises, Siegfried and Odette are united in eternal love.

One thought on “Хунт нуур

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s