СЕВИЛИЙН ҮСЧИН

Ж. Россини

СЕВИЛИЙН ҮСЧИН
Хоёр бүлэг дөрвөн үзэгдэлт хошин дуурь
I БҮЛЭГ Нэгдүгээр үзэгдэл

Севилийн нэгэн талбайд доктор Бартологийн байшин байна. Хавийн айлыг сэрээчихгүйг хичээн зарц Фиорелло хөлсний хэсэг хөгжимчдийг дагуулан сэмхэн гарч ирнэ. Гүн Альмавива хожимдуу ирж өвгөн докторын байшингийн тагтан дор дөхөн:

Найман зүгийг гийгүүлсээр
Нарны туяа туслаа даа
Зүйргүй хонгор минь чи юундаа
Зүүд нойрондоо автагдав даа
Сайхан нойрноосоо сэрээч дээ
Саатаж наддаа гарч ирээч дээ…гэж

äуулавч байшингаас хэн ч гарч ирсэнгүйд урам нь хугарсан гүн, хөгжимчдийн хөлсийг чамгүй сайн төлсөнд тэд баяр хөөр болон явцгаана. Хайр сэтгэлийг нь булаасан үлэмж төгс Розинаг хараагүйдээ гунихаран Альмавива гүн явахаар эргэтэл, алсад Фигарогийн баясгалант дуу цуурайтан түүний анхаарлыг татна. Фигаро Севиль нутагт нэрд гарсан үсчин төдийгүй эмч, байгаль судлаач, малын эмч ер тал бүрийн авьастай сэргэлэн залуу. Хуучин эзнээ танисан Фигаро гүн Альмавивийн зорьсон хэргийг нь мэдэж, түүнд туслахаар шийднэ. Өвгөн докторыг гэрээсээ гарч явахыг харсан Фигаро олдсон завшааныг ашиглан хоёр залууг танилцуулахад, Альмавива гүн “Миний хэргэм зэрэг, эд хөрөнгөнд минь биш, надад үнэн хайр сэтгэлээ өгөөсэй” гэсэндээ өөрийгөө Линдор гэж танилцуулна. Гүнгээс харамгүй шан хүртсэн үсчин залуу, хашир өвгөн докторын гэрт хэрхэн орох арга сүвэгчлэн түүнийгээ биелүүлэхээр зөвлөлдөн тохироод явцгаана.

Хоёрдугаар үзэгдэл

Розина хайрт Линдортоо захиа бичээд орч ирсэн Фигарогоор дамжуулан өгөх гэтэл хартай асрагч өвгөн доктор, энэ нутагтаа ховч, гүтгэгч, мөнгөнд шунаг гэж нэрд гарсан дууны багш Базилиогийн хамт орж ирэхэд Фигаро нуугдана. Өвгөн доктор дотнын нөхөр Базилиодоо өөрийн асрагч охин Розинатай гэрлэн суух санаагаа илчлэн ярилцсаар нөгөө өрөөнд ороход энэ нууц яриагий нь сонссон Фигаро, Розинад дамжуулаад, бичсэн захиаг нь Линдорт хүргэхээр авч явна. Гаднаас бөөн хэрүүл шуугиан дэгдээсээр офицер хувцас өмссөн гүн, согтуу дүр үзүүлэн орж ирээд самбаачлан байж Розинад бичсэн зурвасаа өгч амжина. Гэтэл эргүүлийн офицер цэргүүдийн хамт ирж Альмавивийг баривчлах гэснээ, гүнгийн таних тэмдгийг харангуут тал засан мэхийн ёслоод, үг дуугүй гарч одоход, учрийг нь үл ойлгосон өвгөн доктор мэл гайхан алмайрч хоцорно.

II БҮЛЭГ Гуравдугаар үзэгдэл

Өвгөн асрагч Бартологийн гэр. Альмавива гүн Розинатай уулзахын тулд дууны багш Базилиогийн үнэнч шавь Алонзо болон орж ирэн “миний багшийн бие өнөөдөр муу учир би өнөөдөр дууны хичээл заана” гэхэд, хашир өвгөн нэг л үнэмшихгүй байхыг ажигласан Альмавива Фагарогоос авсан Розинагийнхаа захиаг “Гүнгийн гэрээс санаандгүй оллоо” гээд өгөхөд өвгөн доктор аргагүй итгэнэ. Энэ үед Фигаро ирж дурлалт хоёрт сэтгэлийн үгээ ярих бололцоо олгох гэхдээ докторын үсийг нь засч эхэлтэл Базилио орж ирнэ. Хамаг хэрэг бишдэхийг мэдсэн Фигаро Базилиогоос маш их сэжиглэсэн дүр үзүүлэн “Танд аймшигт халдварт өвчин туссан байна” гэж сүр үзүүлэн гүтгэхэд, Альмавива ууттай мөнгө сэмхэн атгуулахад зальт багш учрыг ойлгон үг дуугүй гарч явна. Санаа нь амарсан самбаалаг залуу үсчин үс засах ажлаа үргэлжлүүлэхэд, Альмавива Розинад өнөө шөнө ирж өөрийг нь авч явахыг мэдэгдэнэ. Энэ бүгдийг толинд сэмхэн харсан хартай өвгөн хоёр залууг хараан зүхсээр хөөж явуулна. Хэдхэн мөчийн өмнө олсон мөнгөндөө амташсан Базилио тэвчилгүй эргэж ирэхэд, Бартоло хуримын баталгаа үйлдүүлэх хүн авчруулахаар түүнийг буцаан явуулна. Угийн хашир, муу санаатай өвгөн доктор Алонзогоос авсан захиаг Розинад үзүүлэн гүнг элдвээр муулан ятгахад, гэнэн охин түүнд итгэн өөртэй нь суухаар тохирч түүгээр ч барахгүй хоёр залуутай хэлэлцэн тохиролцсоноо илчлэхэд, айн балмагдсан Бартоло харуулын цэргүүдэд мэдэгдэхээр сандран одно.

Дөрөвдүгээр үзэгдэл

Фигаро, Альмавива гүн хоёр шөнө Розинагийн тагтанд шат тавин орж ирэхэд, Бартологийн залинд мэхлэгдсэн Розина тэр хоёрт үл итгэн өвгөн доктортой гэрлэх болсноо мэдэгдэнэ. Гэвч төдөлгүй бүх хэрэг явдал тайлагдаж төлөвлөсөн ёсоор тэд зугатах гэтэл шат нь алга болсон байлаа. Энэ үед Базилио хүримын бичиг үйлдэгчийг дагуулан ирэхэд самбаалаг Фигаро энэ завшааныг ашиглан амраг хоёрыг гэрлүүлж баталгаа хийлгэж амжина.
Харин асрагч өвгөн тагтанд тавьсан шатыг авах гэж мунгинасаар ирэхэд хэрэг явдал аль хэдийнээ шийдэгдсэн байлаа.
Тэнд байлцсан хүмүүс Розина, Альмавива хоёрт аз жаргал ерөөн, амраг хоёрын нийлэн жаргахад нь авхаалж самбаа, эр зориг, уран санаа гарган тус болсон Фигарогийн хийморийг магтан дуулж байгаагаар энэ хошин дуурь төгсөнө.

2 thoughts on “СЕВИЛИЙН ҮСЧИН

  1. iiim hund mash ih heregtei zuil oruulj ogsond uneheer ih talarhlaaa oshoo ih heregtei zuils hiigeerei amjilt dahin dahin bayrlalaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s