“Богема дуурь” or “Bohema”

Дж.ПУЧЧИНИЙН хөгжим Л.ИЛЛИКИ,

Дж.ДЖАКОЗА нарын цомнол.

БОГЕМА

Оюутны дүүрэг. Нэгэн байшингийн дээврийн хонгилыг яруу найрагч Рудольф, зураач Марсель, хөгжимчин Шонар, гүн ухаанч Коллен нарын дөрвөн залуу хөлслөн амьдарна. Мөнгөөр үргэлж гачигдаж хүйтэн өрөөнд идэх уухаар хомс амьдардаг хэдий ч залуу насны мөрөөдөл, бүтээн туурвих хүслээр дүүрэн байдаг тэд тарчиг тарчиг амьдралаа гэрэл гэгээтэй болгон хошигнон хөгжилтэй сууцгаадаг ажээ.

1-р үзэгдэл

Яруу найрагч Рудольф, зураач Марсель хоёр түлэр түлээгүйн улмаас тав тух алдахын хажуугаар хайр сэтгэлийн тухай ярилцан сууснаа нэгэн санаа олж Рудольфийн бичсэн жүжгийн зохиолыг зуух руу илгээн түр дулаацна. Гүн ухаанч Коллен хэдэн номоо аваад мөнгө олохоор барьцаат зээлийн газар руу явсан боловч бүтэглүйтэн эргэж ирнэ. Рудольфийн жүжиг шатаж дуусмагц дахин галгүй боллоо.
Энэ үеэр хөгжимчин хөгжимчин Шонар орж ирэн яаж мөнгө олсон тухайгаа ярих боловч нөхөд нь авчирсан зүйл рүү нь хошуураад хэн ч түүнийг анхаарсангүй. Ганцаараа ярьж байгаагаа гэнэт мэдсэн Шонар унтууцан авчирсан зүйлээ нөөцлөөд “Латин” хороололд очин наргиж цэнгэхийг нөхөддөө санал болгоно. Бүгдээрээ явахаар шиидтэл хаалга тогшин байрны эзэн Бенуа хөлсөө төлөхийг шаардсаар орж ирэв. Тэд ухаан сийлж Бенуаг архиар шахаж байгаад залуу цагийнх нь явдлыг яриулж, хүүхэмсэг эр хэмээн загнан хөөн гаргана.
Рудольф сонинд өгөх нийтлэлээ хурдхан дуусгахаар үлдэж, бусад нь хүлээж байхаар тохиролцон гарцгаана. Энэ үед хаалга тогшин хөрш айлын бие муутай Мими бүсгүй гал сураглан орж ирснээ муужран унана. Бүсгүйн ерөнхий төрх байдал Рудольфод машид таалагдаж ухаан ороход нь хэсэг ярилцсанаар танилцаж бие биедээ татагдана.
Хүлээж ядсан нөхөд нь гаднаас дуудацгаах бөгөөд Мими, Рудольфтай цуг явах санал тавихад тэрээр зөвшөөрч хамт гарцгаана.

2-р үзэгдэл

Үдэш. Латин хороололд ирсэн найзууд дор бүрдээ лангуу сонирхож өөртөө хэрэгтэй барааг үзэж явна. Рудольф Мимид гоёмсог толгойн боолт авч өгнө. Энэ үеэр Марчелийн сэтгэлт бүсгүй үзэсгэлэнт Мюзетта, хамтран амьдрагч чинээлэг өвгөн Альциндорыг дагуулан ирэн лоны анхаарлыг татна. Тэрээр Альциндорыг нохой мэт үзэх бөгөөд Марчелийн анхаарлыг өөртөө татахыг хичээнэ. Рудольф Мимийг найзууддаа танилцуулж ширээний ард бүгд тухлан юу дуртайгаа захиалан зооглоно.
Мюзетта Марселийг татахын тулд үйлчлэгчдийг загнан авирлана. Марсель үл тоох дүр эсгэвч эцэст нь тэсгэлгүй бууж өгнө. Энэ үед хүүхдийн тоглоом зардаг Парниньол ирэн хүүхдүүдийг баярлуулж, торгон цэргийн үлээвэр хөгжимчид ирэн олныг цэнгүүлнэ.
Нэгэнт Марсельтай ойлголцсон Мюзетта хөл барьсан шалтгаанаар гутлаа солиулахаар Альциндорыг явуулна. Үйлчлэгчид тооцоогоо хийхийг шаардахад “Альциндор ирээд төлөх ёстой” хэмээн Мюзетта арга сэдээд, хөл нүцгэн тэрээр Рудольф, Марсель нараар өргүүлэн одно. Альциндорыг эргэн ирэхэд 6 хүний тооцооны хуудас барьсан үйлчлэгчид тосно.

3-р үзэгдэл

Парижийн застав. Үүр цайхад шөнөжин наргисан хүмүүсийн дуу гуанзнаас сонсогдоно. Эртлэн ирсэн ажилчид, цэргүүд тээшээ шалгуулж, тус тусын замаар одно. Гэгээ ороход Мими ирж Марсельтэй уулзана. Марсель энд Мюзеттагийн хамт ажиллаж байгаа болон Рудольф ч энд ирсэн тухай түүнд ярина. Мими хүндээр ханиалгах ба Рудольфийн ааш зан хувирч, байнга харддаг болсон тухай гомдолтой өгүүлнэ. Энэ үед Рудольф гарч ирэх ба Мимиг нуугдахыг Марсель зөвлөнө.
Марсель, Рудольф хоёрын хооронд чин сэтгэлийн яриа өрнөж Мимид өгсөн хайр, ядуу зүдүү байдал, Мимигийн өвчин хүндэрснээс шалтгаалан түүнээс холдохоор шийдсэнээ Рудольф яриана. Мими тэсгэлгүй өөрийгөө илчилж, тэр хоёр бие биендээ хичнээн хайртайгаа мэдрэнэ. Энэ үед Мюзетта гуанзанд өөр хүнтэй хөгжилдөж Марселийн уурыг хүргэснээр тэр хоёр дахин муудалцаж Мюзетта түүнийг орхин одно. Рудольф, Мими хоёр хавар болтол хагацахаар тохиролцоно.

4-р үзэгдэл

Нөгөө л дээврийн хонгилдоо Марсель, Рудольф хоёр зургаа зуран, зохиолоо бичиж сууна. Тэр нэгэн өглөө Мими, Мюзетта нараас салснаас хойш хэдэн сар өнгөрчээ. Тэр хоёр ажлаа хийх завсар бүсгүйчүүлээ санагалзах боловч бие биедээ мэдэгдэхгүйг хичээнэ.
Өдрийн хоол олж ирэхээр явсан Шонар, Коллен нар талх, загаснаас өөр юмгүй ирсэн ч тэд том хурим найр хийж байгаа мэтээр егөөдөн дүрслэж загас талхаа усаар даруулан хооллож дуулж бүжиглэн хөгжилтэй байтал, гэнэт сандарсан Мюзетта орж ирэн бие нь ихэд муудсан Мимиг хүргэж ирснээ хэлнэ. Тэд Мимиг оруулж ирэн орон дээр хэвтүүлж чадар ядахаараа асрахыг хичээвч мөнгөгүй тул цөхрөнгөө барна. Коллен биенээсээ салгадаггүй цуваа зарахаар болж, Мюзетта ээмгээ зарж эм олж, эмч авчрахаар нөхөд нь одоцгооно.
Мими, Рудольф хоёр анх учирсан гэгээн дурсамжаа сэргээж бие биенээ хайраар бялхаана. Мими намуухан ярьсаар унтаж байгаа мэт амьсгал хураах бөгөөд Рудольф үүнийг нь тайван унтаж байна хэмээн бодсоор байна.
Мимигийн талийгаач болсныг Шонар мэдэх ба нөхдөөсөө сэжиг авсан Рудольф Мими! хэмээн эмгэнэлтэйгээр дуудна.

G.PUCCINI

La Boheme
ACT ONE

The poet Rodolfo is looking at the snow – covered roofs, while his friend, the painter Marcello, works on a painting. They are bitterly cold, so Rodolfo uses one of his manuscripts to light the stove. Colline, the philosopher, arrives, having failed to pawn some books. The musician Schaunard, however, returns triumphant with wine, food and money. The friends decide to celebrate Christmas Christmas at the Cafe Momus. As they are about to leave, Benoit, their landlord, arrives unexpectedly and demands the rent. They invite him to drink and tell them of his amorous adventures and then, feigning indignation, they throw him out. Rodolfo stays behind to finish a newspaper article, promising to join them at the cafe. There’s a knock at the door. It is their neighbour, Mimi, whose candle has blown out on the staircase. She is very weak and faindts. Rodolfo rushes to help her and she revives.
She relights her candle and starts to leave, but returns, as she has dropped her key. She asks Rodolfo to help her search for it, and after he has taken her hand he describes his life as a poet. Mimi then tells him about herself. Rodolfo’s friend call him from the courtyard and he promises to join them soon. Mimi and Rodolfo realise that they have fallen in love.

ACT TWO

The crowd is making its last purchases. Rodolfo buys Mimi a hat and is jealous when she greets a friend. He introduces her to his friends. They order some delicacies and continue their discussion of love. Parpignol, the toyseller, appears, assailed by a crowd of excited children. While the friends celebrate noisily, Marcello is depressed when he sees his old flame Musetta with the old but wealthy Alcindoro. Musetta notices her former lover and sits down at a table nearby and begins to sing to attract his attention. To rid herself of her protector, she sends him to the cobbler with her shoe, which she says is pinching her foot. As soon as gone, she throws herself into Marcello is arms and the friend depart, leaving the bill for her elderly admirer to pay.

ACT THREE

The customs men are searching workers. Revellers are ending the night in the nearby Cafe. Happy voices are heard, among them that of Musetta. Mimi approaches, looking for Marcello as she knows that he is redecorating a cafe near the border. She begs him to intervene on her behalf with Rodolfo, his jealousy has made their life together impossible. She hides when Rodolfo comes out. He tells Marcello the truth: That Mimi is very ill, and they must part as this life of poverty will kill her. Mimi has overheard this conversation and bursts into tears. She accepts Rodolfo’s decision but, since they cannot bear to part immediately, they agree to stay together until the spring. Marcello and Musetta quarrel again, Rodolfo and Mimi leave together.

ACT FOUR

Marcello and Rodolfo, both now separated from Musetta and Mimi, are trying to work. Each pretends to be happy, but they are obviously still in love with the girls. Schaunard and Colline bring them some meagre food: Bread and herring. They improvise a picnic and start fooling around to get the better of their misery and boredom. Musetta bursts in and tells them that Mimi is very ill, she has come to die near Rodolfo. To make her last moments easier everyone tries to satisfy her least desire. Musetta sells her earings for a warm muff and Colline gives his coat to be pawned. Alone with Rodolfo, Mimi recalls their first meeting, their short spell of happiness and their dreams together. She thanks the friends when they return and falls asleep. Rodolfo thinks she is resting, until he realises the truth from his friends faces. He sobs by her lifeless body friends faces. He sobs by her lifeless body.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s